Хайрын мөртүүд
- Өөрт чинь би дурлачихжээ , уучлаарай
- Өр зүрх минь тэмүүлэх болжээ, өршөөгөөрэй
- Өдөр бүр санах болжээ, итгээрэй
- Өрөөл бусдаас харамлах болжээ , ойлгоорой
- Хайрандаа чи намайг дасгасан
- Хоолойндоо чи намайг шингээсэн
- Зүрхэндээ чи намайг өлгийдсөн
- Зүүдэндээ чи намайг өмчилсөн
- Чи минь миний чимээгүй ирсэн хайр
- Чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал
- Ганцхан удаа амьдардаг хорвоо дээр
- Гарыг чинь атган суумаар байна
- Гал халуун хүслээ чихэнд чинь шивнээд
- Ганцаардлыг мартан амьдармаар байна
- Хайртай гэдэг үгийг харцнаас минь уншаагүй гэж үү?
- Хажууд чинь суугаад санаа алдахад ойлгоогүй гэж үү?
- Үе үехэн зүрхний минь зохилтыг мэдрээгүй гэж үү?
- Үеийн хөвгүүдээс харамлаад байхад ухаараагүй гэж үү?
- Дураараа чамдаа эрхлэх гэж
- Дуртай үедээ үнсэх гэж
- Хамтдаа алхаад инээх гэж
- Хааяа санаад уйлах гэж
- Чамдаа би зоргоороо дурлахсан
- Чамайгаа би өөрийнхөөрөө хайрлахсан...
- Чинийхээ дэргэд байгаад л баймаар
- Чив чимээгүй дэргэд чинь суугаад л баймаар
- Дуу хоолойг чинь сонсоод л баймаар
- Дулаахан харцыг чинь ширтээд л баймаар
- Зөөлөн уруулаар чинь үнсүүлэхсэн
- Зөрүүд зан гаргачихаад аргадуулахсан
- Зөндөө их саначихаад тэврүүлэхсэн
- Зөвхөн чамаар хайрлуулахсан
- Буцааж болдоггүйгээр дасдаг болохоор
- Бусдад дурлахаас би эмээдэг
- Хамаг сэтгэлээ зориулдаг болохоор
- Хааяа би хайраас айдаг
- Аниргүйхэн найзлахдаа дотносно гэж бодсонгүй
- Аятайхан ааш чинь таалагдана гэж бодсонгүй
- Нэг л мэдэхэд чамайгаа боддог болжээ
- Нээрээ би чамд дэндүү дасжээ..
Тэнгэр шиг бай
Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч , тэнгэр шиг бай
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч , тэнгэр шиг бай
Тэвчээр барагдаж , нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай , Мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж , алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай,юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт , бүү зов
Гүйцэж , доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт , бүү ай
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж,ммартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март