Титэм үг

  1. Титэм үг
    Үнэгүй хоол хүнс зөвхөн хавх, занганд л байдаг.
    Удирдагчдыг ухаанаар нь үнэлэхээс , насаар нь ялгадаггүй.
    Хожигдож байж хожиж сурна.
    Би боловсролын сайдаас айхгүй байна, харин сайдын боловсрооос айж байна.
    Үхэж байгаа сарнай хогийн ургамлаас ч муухай үнэртэй.
    Шатрын хүү ч Бэрс болохыг хүсдэг.
    Дайсны тооноос бус эв нэгдлээс нь болгоомжил.
    Өрсөлдөгчөө ялж чадахгүй бол түүнтэй Нэгд .
    Гөжүүд зан илжигний бахархал.
    Хүний сул тал залиар нь илэрхийлэгддэг.
    Од зөвхөн харанхуй шөнө харагддаг биз дээ.
    Бамбар тод асах тусам хурдан унтардаг.
    Би танд дэлгэрэнгүй захиа бичлээ. Богино бичих гэсэн боловч цаг зав болсонгүй.
    Б.Паскаль
    Ялагчийн шарх хурдан эдгэдэг.
    Хайгаагүй зүйл олдохдоо амархан.
    Тайван уужуу байна гэдэг агуу хүч
    Өндрөөс хүн өчүүхэн жижиг харагддаг.
    Ухаан, ходоод хоёр шууд хамааралтай.
    Амаа хамхиж, байх нь шүдэнд өлзийтэй.
    Хариуцлагаас бүү ай. Энхрээсээ бултаж болдог шиг
    Хариуцлагаас ч мултарч болно.
    Тольгүй бол бид өөрсдийгөө хэн гэж бодох вэ?
    Бүгдэд таалагдахыг хүсвэл сүйрлийн эхлэл гэсэн үг.
    Хүнд итгэ , гэхдээ шалгаж бай.
    Амьдралын төлөө тэмцэгчид үхэл юу ч биш У.Пенн
    Үхлээс бус зорилгогүй амьдралаас айж яв. Б.Брект
    Бусдын эрүүл мэндийн төлөө хундага тулгахдаа өөрийнхийгөө ч бодож бай.
    Нар өөрөө өөрийгөө харж чаддаггүй дутгалдалтай. Сократ
    Хүний зан ааш хувь тавиланг тодорхойлдог. Гераклит
    Өрсөлдөгчөө сонсож сур. Сенека
    Боловсрол гэдэг эрдэнэс. Харин хөдөлмөр түүний түлхүүр. П.Бауст
    Хүмүүжүүлэгч хэн байхаас хүмүүжил хамаардаг.
    Уур хилэн гэдэг хамгийн муу хамгаалалт. Шекспир
    Үг гэдэг хамгийн аюултай зэвсэг. П.Кальдерон
    Уриагүй зочдыг үдэж гаргахад таатай байдаг.
    Нулимснаас ч дор инээд байдаг.
    Хайр дурлал гэдэг зүрхэн дэх шүдний өвчин
    Хайр дурлалд Нүд гэж үгүй.
    Зүтгэл, сэтгэлийг бурхан ч үнэлдэг
    Өөртөө хатуу чанга , бусдад аядуу зөөлөн ханд.
    Зоригтны талд дандаа ялалт байдаг.