Сонин хачин

  1. Сонин хачин мэдээлэл
  2. 3-р сарын 21н Дэлхийн яруу найрагчдын өдөр.
  3. 1981оны 3-р сарын 22-н Монгол хүн анх сансарт нисчээ.
  4. 3-р сарын 23–н Олон улсын цаг уурчдын өдөр.
  5. 1923 оны 3-р сарын 24-н Грек улс тусгаар тогтнолоо зарлажээ.
  6. 3-р сарын 25-н дэлхийн далайн өдөр.
  7. 1934 оны 3-р сарын 26-н Төв цахилгаан станц ашиглалтанд орсон.
  8. 3-р сарын 27-н Хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт ниссэн ЗХУ-ын сансрын нисгэгч Юрий Гагарий 1968 оны энэ өдөр 38насандаа таалал болжээ.Түүнчлэнэ:
  9. 1965 оны 2-р сарын 07нд Америкийн Нэгдсэн Улс, Вьетнамын өмнөд хэсгийг Бөмбөгдөж эхэлжээ.
  10. 1931оны 2-р сарын 08нд Хошууг устган аймгийг олшруулах хууль гаргажээ.
  11. 1969оны 2-р сарын 09нд Боинг-747онгоц туршилтын нислэгээ амжилттай хийжээ.
  12. 1635оны 2-р сарын 10нд Францын Академи байгуулагджээ.
  13. 2-р сарын 11нд Монголын нийгмийн даатгалын ажилтны өдөр.
  14. 1942оны 2-р сарын 12нд БНМАУ-ын Газар эдэлбэрийн тухай хууль баталжээ.
  15. 1815оны 2-р сарын 13нд Кембрижийн Нэгдсэн Нийгэмлэг – байгуулагджээ.
  16.  
     
    Cонжоо
    Та доорх сонжоогоор өөрийгөө тодорхойлох гэж байгаа бол нэг зүйлийг анхаараарай . Таны нас 35хүртэл бол 1оноо. 36-49насных бол 2оноо , 50-65хооронд бол 2оноо , 65-аас дээш настай бол 4оноо , өөртийн цуглуусан оноон дээрээ тус тусын оноог нэмээрэй.
    1.Та хамгийн сүүлд хэзээ амарсан бэ?
    a. Хагас жилийн өмнө-1
    b. 6-11 сарын өмнө-2
    c. 1-2жил-3
    d. Ерөөсөө амраагүй-4
    2.Энэ амралтаараа яаж амрах төлөвлөгөөтэй байна вэ?
    a.Хөдөө явна-1
    b.Амралтанд амрана-2
    c.Аялалаар явна-3
    d.Гэртээ амрана-4
    3.Хагас бүтэн сайнд яаж амардаг вэ?
    a.Өдрийн амралт-1
    b.гэртэй зурагтын өмнө-2
    c. Салхинд гарна-3
    d. Ажилаа хийнэ-4
    4.Хамгийн сүүлд хэзээ айлд зочилсон бэ?
    a.хоёр 7хонгийн өмнө -1
    b. Сарын өмнө-2
    c. 1-2сарын өмнө-3
    d.3 сарын өмнө-4
    5.Таны ажилын цаг ямар вэ?
    a.чөлөөтэй-1
    b.найман цагийн-2
    c. Найман цагийн гэхдээ нэг амралтын өдөртэй-3
    d.өдөр болгон-4
    6.ажилынхаа дараа юу хийдэг вэ?
    a.Фитнессээр хичээлдэг-1
    b.орондоо хэвтэж зурагт үздэг-2
    c.гэрийнхээ ажилыг хийдэг-3
    d.Илүү цагаар ажилдаг-4
    7.хэдэн цагт унтдаг вэ?
    a.8-9цаг-1
    b.7цаг-2
    c.6цаг-3
    8. Аяллаар хэр явдаг вэ?
    a.Жилд хэд хэдэн удаа-1
    b.1-2удаа-2
    c. Явдаггүй-3
    9.Маншинаар явахдаа ямар вэ?
    a.Зүгээр-1
    b.Бага зэрэг ядардаг-2
    c.Их ядардаг-3
    10. Сүүлийн жилд ханиад томуу хүрсэн үү?
    a.Тусаагүй-1
    b.1-2удаа -2
    c.Сар болгон шахуу-3
    11. Таны архаг хууч өвчин хир хүндэрдэг вэ?
    a.Жилд нэг удаа-1
    b.Хагас жилд нэг удаа-2
    c.Байнга зовоодог-3
    12.Та хоолонд ямар вэ?
    a.Юу ч хамаагүй иддэг-1
    b.Сонгосон хоолоо л иддэг-2
    c.Гэрийн хоолондоо дуртай-3
    d.Дэглэм барьдаг-4
    13.Тамхи татдаг уу?
    a.Татдаггүй-1
    b.5-6 ширхэгийг нэг өдөрт-2
    c.Нэг хайрцгийг хоёр өдөрт-3
    d.Өдөрт нэг хайрцаг-4
    Тайлбар: нийт дүн:
    16-24оноо: Та бие сайтай юм байна. Уламжлалт амралтаараа амрах хэрэгтэй.Явган аялж, завиар зугаалж, ууланд авирах таны эрч хүчийг хадгална.
    25-34оноо: Та багагүй ядарчээ. Алдагдсан эрч хүчээ нөхөж , биеийн ерөнхий тамираа сэргээх шаардлагатай болсон байна.хоолны дэглэмээ эргэж харах хэрэгтэй бөгөөд ногоо цагаа түлхүү хэрэглэх шаардлагатай байна.
    35-40оноо: Байнгын эрчимтэй сувилалд амрах шаардлага таны өмнө гарч иржээ.Явахаасаа өмнө мэдрэлийн эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн гэртээ ирүүтээ ажиллаад эхлэх бус амьдралын зөв дэглэмийг баримтлах хэрэгтэй.
    50-аас дээш оноо: Танд бүрэн төгс эмчилгээ сувилгаа хэрэгтэй.Буруу зуршлаасаа даруй салахгүй бол эрүүл мэнд тань улам доройтох юм. Эмчийн хяналтанд сэргээн засах курс эмчилгээ хийлгээрэй гэж танд зөвлөе.
     Онигоо
    Бүжин уйлсаар гэртээ орж иржээ. Туулай аав уурлана гарч гүйгээд:
    Хэн миний бүжинг зодсон бэ? Гэж чангаар хашгирч гэнэ.
    Гэтэл баавгай :
    Би гэж гэнэ.
    Харин аав туудай болж,болж гэж гэнээ.
    Вовка нэг өдөр аав дээрээ гүйж ирээд л асууж гэнэ:
    Ааваа та өмнө нь манай сургуульд сурч байсан уу?
    Тиймээ .Аав нь 20жилийн өмнө сурч байлаа шүү дээ.
    Даанч тийм байхаа. Өнөөдөр манай захирал надад харин Чам шиг сахилгагүй хүүхэд 20жил хараагүй юм байна.гээд байсан гэжээ.
    Эмч нь:
    Эмч өвчтөний рентген зургийг компьютер дээр харна...
    Таны эгэм хугарсан байна, хоёр хавирга муруйчихаж , өвчүүний нэг мөгөөрс мултарсан байна...За гайгүй , гайгүй , санаа зоволтгүй , эмч нь Photoshop дээр доор нь янзалчихъя...
    Яах гэж далдагнасийн:
    Онгоцонд олон амьтан явж байжээ. Хэрээ жолоочийн суудал суугаад , хамаг товчлуур дээр нь дараад байхыг туулай хараад ,
    Хэрээ , хэрээ чи юу хийгээд байгаа юм бэ?
    Би далдаганаж байна.
    Би хамт далдаганаж болох уу?
    Тэг ,тэг гэжээ.
    Жолоодлогын бүхээгт зүггүйтэж байгаа нөгөө хоёрыг харсан баавгай:
    Та хоёр юу хийж байгаа юм бэ?
    Бид хоёр далдаганаж байна гэв. Баавгай ихэд сонирхон
    Би цуг далдаганая гэхэд : тэг тэг гэжээ.
    Мань гурав нийлээд хамаг юмаар нь оролдож , бүх товчлуурыг нь дараад , мушгихыг нь мушгиад далдаганаж өгчээ.Удалгүй онгоц сүйрэх болоход баавгай , туулай хоёр сандран : Яанаа , яах вэ? Гэхэд хэрээ
    Та хоёр нисч чадах уу?
    Үгүй.
    Тэгвэл яах гэж далдаганасан юм бэ? Нисэн одов.
    Дэлхийн яруу найрагчдын өдөрт зориулав
    ТЗЭ-ийн гишүүн , яруу найрагч , найруулагч Нямцэрэнгийн Бат-Орших
    Наран дуртмал намрын навчис
    Чиний минь зовлонт нулимс шиг
    Зөөлөн зөөлөн бороо адил дуслах нь
    Зүрхнээ тэнгэрээс шивнэсэн шүлэг , аялгуу
    Үүлэн чөлөөний нөр шиг ахархан насанд
    Үүрийн цолмон шиг
    Үзэсгэлэнт царайнд чинь гуниг нөмрөх нь
    Орчлон нэлэнхүй харанхуй автах шиг уйтай
    Салхи үйх шиг
    Чиний инээмсэглэл
    Үүрээр нар мандах адил
    Чиний гуниг
    Үүлс тэнгэрийг бүрхэх адил
    Бусдад сээтэн хаях чинь
    Үймэрсэн сэтгэлээр минь тохуурхаж
    Үе үехэн мөнгөн хураар орчлонг нэн ундаалдаг
    Намайг үл тоох чи
    Тэнгэрийн гэсгээл гэмтэй...