Tuesday, September 5

Хэлц үг



Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг өөрөө түүнд оролцож байна гэсэн үг -Жан-Жак-Русо
Бусдын тухай хов жив ярьж суугаа хүнийг бушуухан гэрээсээ хөөж гарга -Фальс
Шунал тачаалыг захирч бай. Тэгэхгүй бол тэр чамайг эзэмдэнэ -Эпиктет
Хүнийг зөвхөн төрөлхийн төдийгүй олдмол чанарууд ч тодорхойлдог -Гёте
Огт юу ч мэдэхгүй байна гэдэг тийм ч айхтар хортой зүйл биш. Харин дутуу дулимаг эзэмшсэн мэдлэг түүнээс ч аюултай -Платон
Юуг ч маргааш гэж хойш бүү тавь. Энэ нь цаг хугацааны үнэ цэнийг мэддэг хүний давуу тал -Э.Лабуле
Өөрийгөө ялан дийлэхээс бүхий л ялалт эхэлнэ -Л.Монов
Зан чанар гэдэг зарчмын дагуу ажиллах чадвар -И.Кант
Уурандаа эхэлсэн зүйл ичгэвтэрээр дуусдаг -Л.Толстой
Хулчгар найз дайснаас ч аюултай -Л.Толстой
Нойр гэдэг сэтгэлийн зовлонг анагаагч -А.С.Пушкин
Илүүдсэнээ мэдмэгц яваад өгөх нь ухаантай хүний чанар -Жан-Жак-Русо
Бэрхшээл дунд ч боломж байдаг -А.Эйнштейн
Хөдөлмөр бол өлсгөлөнгийн эцэг, ходоодны өвөө, эрүүл мэндийн өвөг эцэг -М.Сафир
Агуу зүйлийг нэг өдөр хийдэггүй -Софокл
Өөрийгөө ажил хөдөлмөрөөс чөлөөлнө гэдэг гэмт хэрэг үйлдсэнтэй адил -Л.Н.Толстой
Эргэлзэнэ гэдэг хүч чадлаа алдана гэсэн үг -О.Бальзак
Хүн юу хийж байгаагаараа өөрийгөө хэн бэ гэдгийг харуулдаг -Гегель
Хүнийг хийсэн бүтээснээр нь үнэлж цэгнэ -М.Сервантес
Өглөө босохдоо юу хийх вэ, орой унтахдаа юу хийсэн бэ гэж өөрөөсөө асууж сур -Пифагор
Сайн эхлэл гэдэг ажлынхаа талыг хийсэнтэй адил -Платон
Ямар ч ажлын хамгийн хэцүү нь эхлэл -Ж.Русо
Хэн хүлээж чадна түүнд өөрийн цаг хугацаа ирнэ -О.Бальзак
Ихэнх хүмүүс өвчнөөс бус эмчээс болж таалал болдог -Мольер
Хүний оюун санааг эмчлэхгүйгээр биеийг эмчилж болдоггүй -Сократ
Архи гэдэг ууж байгаа хүнээсээ өшөө авагч -Леонардо да Винчи
Мөнгө бол амт, үнэргүй -Веспасион
Мөнгөөр мэдээж сайн үүлдрийн нохой худалдан авч болох ч түүний “сүүлээ шарвах”–ыг худалдан авч болохгүй -Дж.Биллингс
Зарим үед мөнгө шиг үнэтэй зүйл гэж үгүй -Р.Эмерсон
Хамгийн хүнд хэцүүг би бие дээрээ авья.Гэхдээ шийдвэрийг би л гаргана шүү -А.Гитлер
Бусдын түлхүүрээр өөрийн хаалгыг онгойлгохгүй -Ю.П.Азаров
Хэн найз нөхөдгүй байна тэр хүн өөрөө өөртөө дайсан -Шота Руставели
Нэрд гарахын тулд эрч далайцтай зүтгэ -С.Паркинсон
Түүхээ мартсан хүн түүнийг давтах аюултай -Сантаяна
Гол гүнзгийрэх тусмаа дөлгөөн болдог -Шекспир
Үхлээс айна гэдэг гутамшиг -Сенека
Үхлээс бус зорилгогүй амьдралаас айж яв -Б.Брект
Амьдрал богино ч алдар нэр мөнх -Цицерон
Сурахад хөгшдөхгүй -Т.Мидлтон
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бид ч өөрчлөгддөг -Гораций
Цаг хугацаа гэдэг агуу багш -Э.Берк
Хүчтэний дэргэд хүчгүй нь буруутай -И.А.Крылов
Нар өөрөө өөрийгөө харж чаддаггүй дутагдалтай -Сократ
Алаагүй амьтны арьсыг зарах -Ж.Лафонтен
Хүний зан ааш хувь тавиланг тодорхойлдог -Гераклит
Өрсөлдөгчөө сонсож сур -Сенека
Боловсрол гэдэг эрдэнэс.Харин хөдөлмөр түүний түлхүүр -П.Бауст
Уур хилэн гэдэг хамгийн муу хамгаалалт -Шекспир
Үг гэдэг хамгийн аюултай зэвсэг -П.Кальдерон
Шалтгааныг нь олбол өвчин дороо эдгэнэ -Гиппократ
Нулимс гэдэг аадар бороо гэсэн үг. Уйлсны дараа хүн тайвширдаг -И.С.Тургенев
Архидалт галзуурахын эхлэл -Пифагор
Урдах хүнээ хэтэрхий шүүмжлэх гээд хэрэггүй ээ ард чинь бас хүн яваа -Борис Ручьев
Хошигнол бол гүн сэтгэлгээний хурц ухаан мөн -Ф.М.Достоевский
Чи хэзээ ч алдаа гаргахгүй гэж бодож байвал тэр чиний хамгийн том алдаа -Т.Карлейль
Дурлал бол завтай хүний ажил, Ажилтай хүний зав чөлөө -Э.Б. Литтон
Хүн бүхний найз бол хэний ч найз биш –Аристотель
Эхлээд сайн бод, дараа нь юу ч бодолгүй хий /.../ Нөхрөө ганцаараа байхад нь зэмлэ, олны дунд ямагт магт –Солон
Ай найзууд минь дээ! хорвоо дээр нөхөд гэж алга даа! –Аристотель
Өрөвдөж байгаа нь биш туслаж байгаа нь л жинхэнэ нөхөр -Томас Фумер
Хүний бүхийл дутагдлуудаас хамгийн сонирхолтой бөгөөд өршөөж болохуйц нь дурлал юм -Чарлы Диккенс
Нийгмээс ангид хүн нэг бол бурхан, нэг бол араатан –Аристотель
Хурц үгнээс ул мөр үлддэгсэн бол бид цөмөөрөө нэл шарх сорив явахсан –Шекспир
Шударга хүнийг хамгийн их эмзэглүүлдэг зүйл бол түүнийг шударга бус явдалд хардах –Шекспир
Хардахад шалтаг хэрэггүй. Хартай хүмүүс шалтгаангүй байсан ч харддаг –Шекспир
Миний хамгийн завгүй цаг бол амралтын минь цаг байдаг –Цицерон

No comments:

Post a Comment

цаг хожвол бүхнийг хожно. Бага цагт ихийг амжуул.Цаг нартай уралд. Харамсалтайн нь цаг хязгаартай.Цагыг үр ашигтай ашиглаж сурах нь хүний ухаан дотор байдаг.Өнгөрсөн 1 минут эргэж олдохгүй. Өнөөдөр хийх ажилаа маргааш гэж бүү хойш тавь.